Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт техник нийлүүллээ.

          "МБ Инжиниринг" ХХК нь Нийслэлийн Налайх дүүргийн  Засаг даргын тамгын газарт БНХАУ-ын "Dongfeng" брэндийн 6 тоннын ус тээврийн машин 1 ширхэг, 16 тонны бохир тээвэрлэх машин 1 ширхэг, 9 тонны багтаамжтай гудамж зам талбайд мананцар үүсгэн усжуулах, чийгшүүлэх, ариутгах бодис цацах зориулалтай бүхий тусгай зориулалтын  машин 1 ширхэгийг тус тус нийлүүллээ.
        Эдгээр техникүүдийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэгт "МБ Инжиниринг ХХК"-ийн борлуулалтын менежер болон инженер техникийн ажилчид Нийслэлийн Налайх дүүргийн ЗДТГ-ын холбогдох ажилтнуудад хүлээлгэн өглөө.

ус тээвэрлэгч машин
              Ус тээвэрлэгч машин
 Мананцар үүсгэгч ариутгалын машин
 Мананцар үүсгэгч ариутгалын машин
            Бохир тээвэрлэгч машин
            Бохир тээвэрлэгч машин

Нийтэлсэн 2020-12-18