Дамжуулагч хоолой тавигч экскаватор­­ 

Auto Service
ЧЕТРА БРЕНДИЙН ТГ ЗАГВАРЫН ДАМЖУУЛАХ ХООЛОЙ ТАВИГЧ ЭКСКАВАТОР
Четра брендийн гинжит экскаватор-дамжуулах хоолой тавигч нь 1420 мм хүртэлх диаметртэй хоолойг буулгах, ачих, тавих болон суурилуулах зориулалттай бөгөөд хийн, газрын тос дамжуулах хоолой барих, газар доорхи бусад инженерийн шугам сүлжээн хоолойг тавих зэрэг ажлыг гүйцэтгэх найдвартай, аюулгүй өөрөө явагч техник юм. Үүнээс гадна ердийн барилгын өргөгчийн (краны) үүргийг ч мөн гүйцэтгэх чадвартай.

Үндсэн үзүүлэлт, шинж чанарууд:
  • 121,3 - 372 кВт-ын хүчин чадалтай
  • 23,5 - 67,3 тонн ажлын жинтэй
  • 12 -107 тонн даацтай ТГ загварын таван төрлийн Четра брендийн дамжуулах хоолой тавигч экскаваторуудыг бид танд санал болгож байна.
Урьдчилан гагнасан дамжуулах хоолойг шуудуунд тавихад ихэвчлэн 6 хүртэлх нэгж тусгай техник төхөөрөмж оролцдог.
Тиймээс та өөрт шаардлагатай загварыг сонгож, түүнийхээ техникийн чанар, үзүүлэлтийн талаар биднээс илүү ихийг мэдээлэлийг аваарай. 

ТГ загварын дамжуулах хоолой тавигч экскаваторын давуу талууд:
  • Тогтвортой, элэгдэлд тэсвэртэй шасси нь их хэмжээний хазайлтыг тэсвэрлэж, тогтворжуулж ажиллах чадвартай.
  • Энэхүү тусгай техникийн явах эд ангийн систем (чиглүүлэгч дугуй, чиглүүлэгч дугуй) нь ашиглалтын хугацаандаа нэг удаагийн тосолгоотой.
  • Гидравлик системийн шинэлэг бүтэц сум ба дэгээг бие даан ажиллах, хослон ажиллах зэрэг үйлдлийг хангаж өгдөг.
  • Жолоочийн бүхээг нь тав тухтай ажиллахад шаардлагатай бүх зүйлээр тоноглогдсон, жишээлбэл: - бичил А/С систем, бүхээгний давхар шил, нарны хамгаалалт, шил арчигч болон угаагч бөгөөд аудио систем г.м.

Үүнээс гадна бүх загварууд -50º - +45ºС-ийн хэмийн хүнд хэцүү нөхцөлд тасралтгүй ажиллах зориулалттай тул цаг уурын эрс тэс байдалд тохирсон.