Хамтран ажиллагч компаниуд

    ООО "Четра"-"Промтрактор" үйлдвэрт үйлдвэрлэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай техник болон сэлбэг хэрэгслийг "Четра" брэндийн нэрийн дор борлуулах онцгой эрх бүхий ОХУ-ын компани юм. 
         "Четра" брэндийн техник нь томоохон үйлдвэрлэлийн талбай, далайн боомт барьж байгуулах, байгалийн ашигт малтмал олборлох, байгалийн хий дамжуулах хоолойг барихад ашиглагдаж, дэлхийн 30 оронд бүх төрлийн уур амьсгалтай нөхцөлд ажиллаж байна. "Четра" брэндийн нэрэн доор ОХУ болон хилийн чанадад 3000 гаруй техник ашиглагдаж байгаа болно.    
Четра үйлдвэр
       "Зүүн Сибирь-Номхон далай", Сахалин-2 дамжуулагч хоолой тавих, "Цэнхэр урсгал", "Ванкор-Пурпе", " Починки-Грязовец" хий дамжуулах хоолой зэрэг томоохон төслүүдийн гүйцэтгэл дээр ажиллаж "Четра" брэндийн техник өөрийн өндөр чанар болон найдвартай ажиллагаагаа баталгаажуулсан юм. Уг брэндийн техник мөн барилга, хот байгуулалтын ажилд, хөдөө аж ахуйн салбарт болон агуулахын аж ахуйд ашиглагдаж байна.