Хамтран ажиллагч компаниуд

"Минский Тракторный Завод" (МТЗ)        

        МТЗ" үйлдвэр нь 1946 онд байгуулагдсан бөгөөд 30000 гаруй ажиллагсадтай, дэлхийд хөдөө аж ахуйн техникийн үйлдвэрлэлээр дээгүүрт ордог. Тус үйлдвэр нь түүхэндээ 3 сая орчим трактор үйлдвэрлэснээс 500000 орчим тракторыг дэлхийн 100 гаруй улсад нийлүүлсэн. Одоогоор 100 тракторын үйлдвэрүүдээс зөвхөн 8 үйлдвэр нь дэлхийн зах зээлийн 96%-ийг эзэлдэг бөгөөд тэдгээрийн нэг нь "МТЗ" үйлдвэр юм
  "МТЗ" үйлдвэр нь сүүлийн жилүүдэд дэлхийн дугуйт тракторын зах зээлийн 10%-ийг эзэлж байна. "МТЗ" үйлдвэр нь дугуйт трактор болон тракторын сэлбэгийг зохион бүтээн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл, лицензтэйгээр үйлдвэрлэлийг хөгжүүлж, шаардлагатай завсар үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлж байна.
     "МТЗ" үйлдвэр нь Беларусь Улсын 9 том хөдөө аж ахуй, техник тоног төхөөрөмж, сэлбэгийн үйлдвэрүүдийг нэгтгэж томоохон холдинг компанийг байгуулсан.