Хамтран ажиллагч компаниуд

Мозырский Машиностроительный Завод үйлдвэр нь 1954 онд байгуулагдсан бөгөөд хөдөө аж ахуй, ой, зам барилгын, тусгай зориулалтын 30-аад нэр төрлийн техникийг үйлдвэрлэж, өөрийн улсад нийлүүлэхээс гадна ТТУХН-ын орнууд болон ОХУ-д экспортолж байна.
       "ММЗ" нь 60-аад жилийн туршид орчин үеийн, чанартай, тав тухтай, удаан эдэлгээтэй ойн аж ахуй, хөдөө аж ахуй, зам барилга, тохижилтын болон бусад тусгай техник, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж, нийлүүлж буй орнууддаа найдвартай түнш, өндөр гүйцэтгэлтэй үйлдвэрлэгч гэдгээрээ нэр хүндтэй болсон байна.

        "ММЗ" нь ISO9001-2009 чанарын удирдлагын тогтолцооны тохирлын гэрчилгээтэй бөгөөд үйлдвэрлэлийн өндөр түвшинд хийгдсэн, өндөр чанар, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнээрээ Беларусь Улсын болон олон улсын үзэсгэлэнд олон удаа шалгарч байсан. Орчин үеийн удирдлагын бүтэц, үйлдвэрлэлийн хүчин чадал, зохистой ажиллагаа, өндөр боловсролтой боловсон хүчин бүрдүүлсэн нь бүтээгдэхүүнийг тасралтгүй сайжруулах, тогтмол шинэчлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна гэж үнэлэгддэг.