Хамтран ажиллагч компаниуд

"Минский Автомобильный завод"        

  "МАЗ" үйлдвэр нь 1944 онд байгуулагдсан бөгөөд Евро 3,4,5 стандартаар байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологиор 500 гаруй нэр төрөл, маркийн автомашиныг /автобус, ачааны машин, тусгай зориулалтын болон тээврийн автомашин зэрэг/ үйлдвэрлэж байна. "МАЗ" үйлдвэр нь дотооддоо болон дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ олон жилийн туршид нэр хүндтэйгээр тууштай нийлүүлж, дэлхийн хэмжээний томоохон брэнд болгож чадсан юм. "МАЗ" нь төрөл бүрийн зориулалт бүхий ачааны машин, өөрөө буулгагч, чирэгч толгой үйлдвэрлэхээс гадна 1995 оноос эхлэн хот дотор, хот хоорондын зорчигч тээврийн автобус, жуулчны болон тусгай зориулалтын автобусууд, троллейбусыг үйлдвэрлэж байна. 
       Дизайн загвар, техникийн ажиллагаа, аюулгүй байдал, чанар, эдэлгээний хувьд "МАЗ" автобусууд нь олон улсын авто шоу, худалдааны үзэсгэлэнгийн шагналын эзнээр олон удаа тодорч байсныг дурдах хэрэгтэй. "МАЗ"-ын техникүүд нь орчин үеийн шинэлэг загвар дизайн бүхий дэвшилтэт технологиор чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэж байгаа тул дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн дунд нэр хүндтэй, дэлхийн зах зээлд чухал байр суурийг нэгэнт эзэлсэн байна.