"Ловол Хүнд Үйлдвэрлэл" компани нь 1998 онд байгуулагдсан, дэлхийн тэргүүлэх хүнд үйлдвэрийн нэг юм. 
     Ухаалаг угсралтын систем болон тэргүүлэх инновациараа хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, барилгын тоног төхөөрөмж, машин, хөдөлгүүр, санхүүгийн болон сүлжээний салбарт амжилттай ажиллаж байна.
     БНХАУ-ын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн дунд хамгийн орчин үеийн технологийн шийдэл санал болгодгоороо тэргүүлэгч юм.
        2020 онд ЛОВОЛ-ын үнэлгээ 74,35 тэрбум юань хүрсэн нь БНХАУ-ын нийт аж ахуй нэгжүүдийн 74-рт эрэмбэлэгдэж байна.
        Одоогоор дэлхий даяар 120 оронд 3000 дистрибьютортой ба БНХАУ-ын хөдөө аж ахуйн экспортын 30%-ийг дангаараа нийлүүлж байна. Энэ нь өнгөрсөн 15 жилийн турш дахь хамгийн их экспорт хийсэн гэсэн үзүүлэлт юм.