ХНХЯ-нд бага оврын крантай ачааны машин нийлүүллээ.

    "МБ Инжиниринг" ХХК нь "Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам"-ны захиалгаар давхар кабинтай, бага оврын крантай ачааны машин 2 ширхэгийг нийлүүллээ. 
        Манай компанийн борлуулалтын менежер болон инженер техникийн мэргэжилтнүүд тус 2 машиныг 2020 оны 8 дугаар сарын 26 ны өдөр Улаанбаатар хотноо  "МБ инжиниринг" ХХК-ийн агуулахын талбайд ХНХЯ-ны холбогдох ажилтнуудад хүлээлгэн өглөө.
Auto Service
Auto Service
Нийтэлсэн 2020-08-26
 

Архангай аймгийн МСҮТ-д нийтийн тээврийн автобус нийлүүллээ.

    "МБ Инжиниринг" ХХК нь Азийн хөгжлийн банкны "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл"-ийн хүрээнд 34 хүний суудалтай  нийтийн тээврийн автобусыг Архангай аймгийн МСҮТ-д нийлүүллээ. 
        Манай компанийн удирдлага, инженер техникийн мэргэжилтнүүд тус автобусыг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотноо МСҮТ-ийн холбогдох ажилтнуудад хүлээлгэн өглөө.
Auto Service
Auto Service
Нийтэлсэн 2020-10-13
 

"Эрдэнэт" үйлдвэрт уул уурхайн техник нийлүүллээ.

    "МБ Инжиниринг" ХХК нь Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт Беларусь улсын "МАЗ" брэндийн уул уурхайн техникүүдийг нийлүүлэхээр боллоо.
        Манай компанийн борлуулалтын менежер, инженер техникийн мэргэжилтнүүд тус уул уурхайн техникүүдийг 2020 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгөх юм.
Auto Service
Auto Service
Auto Service
Auto Service
Нийтэлсэн 2020-10-22
 

НЗДТГ-т олон үйлдэлт-ариутгалын бодис шүршигч машин нийлүүллээ.

          "МБ Инжиниринг" ХХК нь Нийслэлийн Засаг даргын тамгын газарт БНХАУ-ын "Чэнли" үйлдвэрийн олон үйлдэлт ариутгалын бодис шүршигч 2 ширхэг машиныг нийлүүллээ. 
        Тус 2 машиныг 2020 оны 6 дугаар сарын 17 ны өдөр Улаанбаатар хотод "Сүхбаатарын талбай" дээр "МБ Инжиниринг ХХК"-ийн ажилчид Нийслэлийн ЗДТГ-ын ажилчдад хүлээлгэн өглөө.
Auto Service
Auto Service
Нийтэлсэн 2020-06-25
 

ИНЕГ-т зам цэвэрлэгээний машин нийлүүллээ.

    Беларус улсын автомашин үйлдвэрлэгч компани болох "МАЗ" -ын Монгол дахь албан ёсны дилер "МБ Инжиниринг” ХХК нь 2020 оны 5 дугаар сард зам цэвэрлэгээний 4 ширхэг машиныг Иргэний нисэхийн ерөнхий газарт нийлүүллээ.
       Энэхүү зам цэвэрлэгээний машин нь зуны улиралд усалгаа хийх, өвлийн улиралд цас шүүрдэх, давс цацах зориулалттай угаагч, түрэгч, сойз бүхий универсаль машин юм.
Auto Service
Auto Service
Нийтэлсэн 2020-05-15
 

ХХААХҮЯ-ы Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28 ширхэг трактор нийлүүллээ.

  70 орчим жилийн түүхтэй хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэгч БНСУ-ын "ТҮМ" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "МБ Инжиниринг” ХХК нь 2017 оны 12 дугаар сард бага оврын 28 ширхэг тракторыг ХХААХҮЯамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүллээ. 
       Энэхүү бага оврын трактор нь 50 морины хүчин чадалтай бөгөөд хөдөө аж ахуй, ачаа тээврийн бүх төрлийн ажилд дүүжин агрегатуудтай холбогдон ажиллах боломжтой юм. 
Auto Service
Auto Service
Нийтэлсэн 2017-12-30
 

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлд 20 ширхэг угсраа автобус нийлүүллээ.

            “Беларус” улсын автомашин үйлдвэрлэгч компани болох “МАЗ”-ын Монгол дахь албан ёсны дилер “МБ Инжиниринг “ ХХК нь 2015 оны 7 дугаар сард Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлд угсраа /урт/ автобус 20 ширхэгийг нийлүүллээ.
           Уг угсраа автобус нь 18.7м урттай, 2.55м өргөнтэй, нам шалтай, 38 суудалтай, нийт 160 зорчигчийн багтаамжтай, экологийн Евро-3 стандартын шаардлага хангасан, мерседес бенз хөдөлгүүртэй юм.     Мөн Монгол орны цаг агаарын нөхцөл байдалд тохирсон хүйтний улиралд цантахгүй  шил  цонхтойгоос  гадна        
Auto Service
Auto Service
хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой тусгай тоноглолтой гэдгээрээ  энэхүү автобус нь онцлогтой.
           “МБ Инжиниринг” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 26ны өдөр 20 ш урт автобусыг Зорчигч тээврийн нэгтгэлд албан ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 15 ны өдрөөс эхлэн “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлсэн байна.
Нийтэлсэн 2015-08-15