Хамтран ажиллагч компаниуд

"ДСТ-Урал"        

       "ДСТ-Урал" үйлдвэрийн түүх 2000 оноос эхлэлтэй. Тракторын техникийн (M-170) засвар, шинэчлэлийн хүрээнд 7 жилийн амжилттай үйл ажиллагаа, туршлагаар ТМ-7 бульдозерийн төслийг эхлэх боломжийг олгосон юм. 
       2007 оноос үйлдвэр нь шинэ техникүүдийг ОХУ-ын том том компаниудад нийлүүлж эхэлсэн. Мөн Беларусь улсын нээлттэйтэмцээнд ТМ-10 бульдозер нь 10 тонны хүчний ангилалдаа техник-үр ашгийн үзүүлэлтүүдээрээ шилдгээр шалгарсан юм. Үйлдвэрийн ажлын хамт олон болон ТМ-10-ийн хөгжилд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглалт, CAD программын үндсэн дээр зураг төслийн ажлын дэвшилтэт арга, шинэ үеийн инженерүүд амжилт авчирсан.  
       ТМ-10 бульдозерын бүтцэд гадаад, дотоодын үйлдвэрийн хамгийн найдвартай, үр ашигтай, засварлаж болох агрегатуудыг ашигладаг. ТМ-10 ГСТ бульдозертой болсноор хэрэглэгч та чанартай, найдвартай, үр ашигтай байна гэдэгт итгэлтэй байж болно.
"ДСТ-Урал" үйлдвэрийн техникүүд компаний зогсолтгүй, бүтээмжтэй ажиллахыг хангаж чадна гэдэгт бид итгэлтэй байна.