Хамтран ажиллагч компаниуд

"Дорэлектромаш" компани

        "Дорэлектромаш" компани нь 1998 онд байгуулагдсан бөгөөд Беларусь тракторын суурин дээр ХАА, барилга, зам засварт ашиглагдах олон төрлийн техник тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг.
         Мөн гинжит экскаватор, зам арчилгааны машин механизм үйлдвэрлэлтээр ТУХН-ын орнуудын зах зээлийн 40%-ийг эзэлдэг үйлдвэр юм.
        Дорэлектромаш" үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нь сүүлийн үед нэмэгдэж байгаа нь 2008 оноос Япон улсын "Фурукова UNIC" корпорацитай хамтран "Беларусь" трактор дээр суурилсан "ДЭМ-151 UNIC" телескопын кран гэдэг шинэ бүтээгдэхүүнээ гаргасан, мөн 2010 оноос өөрийн үйлдвэрлэсэн тракторын тусгай арал дээр "ДЭМ-310" шинэ экскаватор-ачигчийг үйлдвэрлэж эхэлсэнтэй холбоотой.
Мөн 2012 онд "Дорэлектромаш" үйлдвэрийн бүтээгдэхүүн нь ОХУ-ын зах зээлд нийлүүлж байгаа "Беларусь улсын шилдэг 100 бүтээгдэхүүн" -ий нэг болсон. 2013 онд ДЭМ-310, ДЭМ-114, ЭЦУ-150 техник нь "Беларусь улсын шилдэг бүтээгдэхүүн" үзэсгэлэнгийн "Үйлдвэрлэлийн зориулалтын бүтээгдэхүүн", "Оны шилдэг барилгын машин, тоног төхөөрөмж" гэсэн номинациудаар ялагчаар тодорсон.