Хамтран ажиллагч компаниуд

"Гомсельмаш"        

       Гомсельмаш үйлдвэрийн түүхэн хуудас 1930 оноос эхэлдэг бөгөөд тус үйлдвэр нь Беларусь улсын хөдөө аж ахуйн техник, ялангуяа бүх төрлийн комбайн үйлдвэрлэгч дэлхийн тэргүүлэгч компани юм.
"PALESSE" брэнд нь 9 төрлийн машин механизм, 23 үндсэн загвар, 26 нэмэлт загвар, 48 туслах тоног төхөөрөмжнөөс бүрддэг.
       Гомсельмаш үйлдвэр нь өнөөдөр "ПАЛЕССЕ" нэрийн үр тарианы болон тэжээлийн ургамлын комбайн, төмс хүнсний ногоо хураагч болон бусад хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэж, ОХУ, АНУ, Франц, Казакстан, Чех, Словак, Румын, Болгар, Аргентин, Бразил, Иран, Хятад, Өмнөд Солонгос зэрэг орнуудад нийлүүлж байна. Мөн дэлхийн 20 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байгаа техникийн төвүүд болон дилер компаниудаараа дамжуулан тухайн зах зээлийн хэрэглэгчдэд илүү ойртон ажиллаж байна. Гомсельмаш үйлдвэрийн техникүүд нь удаа дараа "Беларусь улсын шилдэг бүтээгдэхүүн" зэрэг шагнал өргөмжлөлийг хүртэж байсан бөгөөд нийлүүлж буй орнуудынхаа харилцагчиддаа өндөр нэр хүндтэй байдаг.