Хамтран ажиллагч компаниуд

"Бобруйсксельмаш"        

  "Бобруйсксельмаш" НХК  нь хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг ууган үйлдвэрүүдийн нэг юм. 65 жилийн түүхтэй тус үйлдвэр сүүлийн жилүүдэд зах зээлд тэргүүлэх идэвхитэй бодлого баримталж байна.
Компанийн амжилтын баталгаа, үйлдвэрийн хөгжлийн үндсэн стратеги нь:
  •  ХАА-ын үйлдвэрлэгчдийн хэрэгцээг тодорхой ойлгодог;
  • Зах зээлийн сайтар судалгаа хийдэг;
  • Эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэдний зөвлөмжийг мөрддөг;
  • Харилцагчиддаа итгэж, хүндэлдэг

       Сүүлийн үед хөрс боловсруулах техникүүд, тэжээл хураах техникүүд, 3,5-8 тонны даацтай хагас чиргүүлүүд, ачиж буулгах тоног төхөөрөмж болон орон сууц, нийтийн аж ахуйд зориулагдсан техникүүдээр мэргэшиж байна. 
"Бобруйсксельмаш" НХК-ний үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүнүүд чанарын гэрчилгээтэй бөгөөд ХАА-н техникүүд нь Европын холбооны улс, Өмнөд Америк, ТТУХН-ийн орнуудад тус тус экспортлогддог.
Эрхэмлэх зүйл: Найдвартай, урт настай ба чанартай