Хамтран ажиллагч компаниуд

"Yutong" компани

         БНХАУ-ын Хөнан мужийн Жэнжөү хотод байрладаг автобус үйлдвэрлэгч компани юм. Тус компани нь 1963 онд байгуулагдсан Хятадын ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд 2005 оноос цахилгаан автобусны зах зээлд хүч түрэн гарч ирсэн. Өдгөө 30 мянган ажилтантай, 600 мянган км2 талбайд үйл ажиллагаа явуулдаг. Жилдээ 30 мянган ширхэг автобус үйлдвэрлэх хүчин чадалтай. 
        Хот хоорондын тээвэр, хотын нийтийн тээвэр, ажилчдын, сургуулийн, аяллын гэх мэт 5-25 м урт хэмжээтэй автобуснуудыг БНХАУ-аас гадна дэлхийн 30 улсын зах зээлд нийлүүлдэг. 2019 оны байдлаар нийт 60000 автобус экспортолж, тэдгээр нь 43 тэрбум километр зам туулж, 52 тэрбум зорчигч тээвэрлэсэн байна.