Хамтран ажиллагч компаниуд

"TYM"  үйлдвэр      

         БНСУ-ын "ТҮМ" компани нь 1951 онд байгуулагдсан. 1973 оноос ХАА-ын техник үйлдвэрлэж эхэлсэн.  
60 гаруй жилийн турш дэлхийн ХАА-н зах зээл дээр байр сууриа бэхжүүлсэн. Энэ хугацаанд олж авсан туршлага нь хамгийн өндөр түвшний трактор үйлдвэрлэх бололцоог бий болгосон. 2004 онд АНУ-ын бага оврын тракторуудыг танилцуулсан. Хэрэглэгчид тракторын чанар, үнэ цэнийг хүлээн зөвшөөрснөөр АНУ, Канад руу экспортлох болсон. 
        Одоогийн байдлаар бид дэлхийн 5 тивийн 70 гаруй улсад өөрсдийн 300 орчим дилерүүдээр дамжуулж 50000 орчим ширхэг машиныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэрэглэгчдийн гарт хүргэсэн байна.