Хамтран ажиллагч компаниуд

"Dongfeng"  үйлдвэр      

         1969 онд байгуулагдсан Дунгфэн моторс үйлдвэр нь дэлхийн зах зээл дээр гарах зорилгоор Волво групптэй хамтран Дунгфэн худалдааны тээврийн хэрэгслийн үйлдвэрийг байгуулсан бөгөөд БНХАУ-ын тэргүүлэгч брэндийн нэг болсон. Тус үйлдвэр нь одоо бүх дэлхийг хамарсан борлуулалт, үйлчилгээний сүлжээгээ байгуулж байна. 
Жилд 200 мянган ширхэг ачааны машин үйлдвэрлэх хүчин чадалтай. Гол бүтээгдэхүүнүүд нь дунд болон том оврын ачааны машин, мөн мотор, бүхээг, арал, тэнхлэг, хурдны хайрцаг зэрэг эд ангиуд юм. Ачааны машинууд нь холын болон орон нутгийн тээвэр, барилга, уул уурхай, бартаат замын ажлыг гүйцэтгэхэд ашиглагддаг.
         Төв нь Хятадын Хубэй мужийн Шияань хотод байрладаг. Компани нийтдээ 29000 ажиллагсадтай, 15 үйлдвэр болон салбартай, дэвшилтэт технологийн төвтэй. 2019 онд БНХАУ-ын топ 500 ААН-ийн 20-д, улс дамнасан топ 100 ААН-ийн 7-д, топ 500 үйлдвэрлэгч ААН-ийн 4-т эрэмбэлэгдсэн.