Тусгай зориулалтын техник

Зам арчилгаа, засварын машин МАЗ-БИС-310М-01

зам арчилгаа, засварын машины зураг
зам арчилгаа, засварын машин зураг
зам арчилгаа, засварын машины зураг
зам арчилгаа, засварын машин зураг
       Энд танилцуулж буй зам арчилгаа, зам засварын төхөөрөмж бүхий тээврийн хэрэгсэл болох МАЗ-БИС-310М-01 нь замын нүхэн засварыг хийхэд зориулагдсан машин болно. Зам арчилгаа, зам засварын битумэн эмульс ба дайрган материалыг шахан, давтах аргаар үйлддэг болно. Тухайн аргыг хэрэглэсэнээр засварын зардлыг хэмнэхээс гадна 5 жилийн хугацаанд дахин засварлах шаардлагагүй.
Ажиллах зарчим
1.  Машин бүр нь дайрга хадгалах бункер, ус ба битумэн эмульсийг тус бүр хадгалах сав, эргэдэг өргөх сумтай болно. Түүнчлэн ус эмульсийг дамжуулах хоолой, түлшний банк ба гидросистемийн банк, дамжуулах хоолойн гидросистем зэргээр тоноглогдсон. Ямар машины арал дээр суурилагдсанаас хамаарч дайрга хадгалах бункер, ус ба битум эмульсийн савны багтаамж харилцан адилгүй байна. Замын нүхэн засварыг хийхэд 0-5, 5-10, 10-15 мм буталсан дайрга ба битумэн эмульс ашиглах ба дамжуулах хоолойгоор засвар хийх газар талбайд асгаж өгнө. Төхөөрөмжийг хоёр тэнхлэгтэй арал эсвэл МАЗ, КАМАЗ автомашины арал дээр суурилуулж болно. Загвараасаа хамааран 14 тонн хүртэл ажлын нийт жинтэй байна. Төхөөрөмжийн дамжуулах анги, гидросистем ба хийн хүчлүүр зэрэг тоногууд нь Германы НАТ2 үйлдвэрийн 2600 мин/эргэлттэй, 26,9 кВт хүчин чадалтай дизель хөдөлгүүр буюу түүнтэй дүйцэх хөдөлгүүр ашиглаж ажилладаг.
2.  Дросселэн удирдлагын тусламжтайгаар дайргыг гидромоторын эргэлтээр эргэдэг хутгуур нь дамжуулах хоолойгоор оруулан, хийн хүчлүүрээс гарч буй агаарын урсгал нь хоолой руу орсон дайргыг ажлын талбар дээр асгаж өгнө. Ус, эмульсийг ажлын талбай руу компрессорын даралтат агаараар ажилладаг мемебран насосоор шахна. Буталсан дайрга нь дамжуулах хоолойн амсар дээрх форсункан дотор ус ба битумэн эмульстэй холилдож ажлын буюу засвар хийж буй талбар дээр асгагдана. Бүх засварын ажлыг төхөөрөмжийн ажлын хоолой дээрх хяналтын салбараас удирдана. Нүхний гүн ба хэмжээнээс шалтгаалан хөдөлгүүрийн эргэлтийг тохируулж ажил гүйцэтгэж болно.
  • Засвар дуусмагц зам дээрх хөдөлгөөнийг эхлүүлэх боломжтой.
  • Засварыг хийхэд 2 хүн ажиллана. Ажилтны тоо - 2 /оператор, жолооч/
  • Туршлагаас харахад нэг ажлын ээлжинд нэг удаагийн ачилтаар 120 м2 -с 170 м2 замын хучилтын засвар хийх боломжтой.
  • Төхөөрөмжийн өртөгийн эргэн төлөлт бүрэн ачаалалтай ажиллах нөхцөлд 12-18 сар гэсэн тооцоо байдаг.
  • Өртөг нь төхөөрөмжийн загвар ба тоноглолоос шалтгаалаж өөр гарж болно,
  • Ашиглалтад оруулсанаас хойш баталгаат хугацаа 12 сар байна.
Баталгаат хугацаа дуусгавар болсноос хойш гэрээгээр засвар үйлчилгээг үргэлжүүлэн үзүүлэх боломжтой.
Төхөөрөмжөөр үйлдэх технологийн явц
1. Хог, хаягдал, илүүдэл зүйлсийг даралтаар үлээлгэж цэвэрлэх
2. Шавар, шорооноос нүх, нүхний ёроолыг усаар шүршиж цэвэрлэнэ.
3. Угаасны дараа үлдсэн хог, хаягдлын үлдэгдлийг үлээж цэвэрлэх ба хатаах
4. Нүх, нүхний ёроолыг битум эмульсээр дэвтээх
5. Форсунк дотор байрших 5-10 мм аль эсвэл 10-15 мм хэмжээтэй дайргаар нүхийг бөглөх
6. Өнгөн давхаргыг 5-10 мм-ийн дайргаар замын хуягт давхарга болгон тэгшлэх ба үүгээр зам ба тээврийн хэрэгслийн дугуй хоорондын зууралтыг сайжруулна
7. Операторын дуут дохио байршлаа солиноор ажлын талбар луу шилжинэ
технологийн явц зураг
Зам арчилгаа, засварын МАЗ-БИС-310М-01 төхөөрөмжийн стандарт иж бүрдэл
  1. Хоёр хэсгээс бүрдэх бункер а) 5-10 мм, эсвэл 2-4 мм 2,4 м3 б) 10-15 мм, эсвэл 4-8 мм- 2,4 м3
  2. Банк дахь эмульсийн түвшингийн датчик бүхий дулаан тусгаарлагчтай эмульсийн савны багтаамж 13000 литр.
  3. Усны савны багтаамж 1000 литр.
  4. Бутлаг чулууг /дайрга/ хийн аргаар үлээдэг Литва улсад үйлдвэрлэсэн 8-15 м3 хүчин чадалтай 2АР49М үлээгч буюу хийн компрессор.
  5. Бункерээс хоолой руу бутлаг чулуу /дайрга/ явуулах эргэлтийн хурдны тохируулгач бүхий гидромотор бүхий хоёр ачигч.
  6. Герман улсад үйлдвэрлэсэн А1Та 1dua1 үйлдвэрийн даралтын тохируулгатай эмульс, усны шахалт хийх хоёр мембран насос.
  7. Герман улсад үйлдвэрлэсэн NAT2 үйлдвэрийн 26,9 кВт-ын (36,6 л/сек) хүчин чадал бүхий агаарын хөргөлттэй, операторын удирдлага, ижил төстэй газраас эргэлтийн жигд тохируулга хийдэг хэмнэлттэй хөдөлгүүр.
  8. Эмульсийг халаах зориулалт бүхий хийн шарагчтай тоног төхөөрөмжийн иж бүрдэл.
  9. Итали улсад үйлдвэрлэсэн 12 Атм даралттай, 380 л/мин хүчин чадалтай хийн компрессор.
  10. Итали улсад үйлдвэрлэсэн ус, эмульсийн даралтын тохируулга хийх манометр бүхий хоёр тохируулгатай.
  11. 8 хүртэлх диаметр бүхий нүхний ажлыг хийж гүйцэтгэж чадах хийн өргөлттэй хялбаршуулсан бүтэцтай сум.
  12. Нэг оператор замын хучилтын засварын ажилд хяналт тавих боломжтой удирдлагын няхалтын самбартай.
  13. Хүйтэн үед эмульс хоолойд гацахаас сэргийлсэн эргэлтийн циркуляцийн /бүтэн эргэх/ системтэй.
  14. Эмульсийн үлдэгдлээс хоолойг цэвэрлэх боломжтой эд ангиар тоноглогдсон.
  15. Эмульсийн банканд шахах боломжтой өөрийн үйлдвэрлэлийн хоёр мембран насосоор тоноглогдосон.
  16. 8 Атм хүртэлх даралтаар нүхний ёроол хэсгийг шавраас салгах эд ангиар тоноглогдсон.
  17. Бутлаг чулууны /дайрга/ наалдацыг сайжруулахын тулд хоолойнд оруулахын өмнө норгох, угаах боломж олгосон.
  18. Итали улсад үйлдвэрлэсэн элэгдэлд тэсвэртэй , 75 мм-н голчтой бутлаг чулуу /дайрга/ гаргах , 4,5 м урттай, давхар метал утастай 7 үе бүхий хоолойтой
  19. Ус, Эмульсийг салангад дамжуулах салдаг форсунк хоолтой.
  20. 12В ажиллах зай хураагууртай.
  21. Ажилласан хугацааг хэмжих мото/цаг-ийн дачиктай/тооцоолуур/.

Зам арчилгаа, засварын МАЗ-БИС-310М-01 төхөөрөмжийн давуу талууд
  1. Дулаан тусгаарлагчтай эмульсийн банк хийснээр удаан хугацаагаа халаахгүйгээр хадгалах ба халуун байх хугацааг уртасгасан.
  2. Эмульсийг тойргон эргэлтээр оруулсан.
  3. Талбай багатай сунадаг сумны хөнгөвчилсөн хувилбар зохион бүтээсэн.
  4. Сумны өргөлт, буулгалтын автомат горим нь операторын ачааллыг ихээхэн хөнгөвчлөн хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
  5. Форсунк дахь ус, эмульсийг холилдохгүй болгосон.
  6. Холигчийн хамгаалалтын профилийг өөрчилж бохир дайрга хэрэглэхэд гацахгүй ажиллагааг хангаж өгсөн.
  7. Суман хоолойгоор өгч буй дайрга замтай нэг түвшинд байрлахаар хийсэн.
  8. Дайрга чийгшүүлэгч нэмэлт хоолой гэх мэт өөр бусад ажил хөнгөвчлөх өөрчлөлтүүд орсон болно.

Нэмэлт тоноглол (ТӨЛБӨРТЭЙ)
  1. Хагарал цууралтыг дүүргэх хэрэгсэл
  2. Буталсан чулуу /дайрга/ дамжуулах нөөц хоолой
  3. Гурван иж бүрдэл бүхий резинэн бөгжний нөөц форсунк
  4. Дизелийн агаарын шүүр
  5. МАЗ, КАМАЗ, КРАЗ гэх мэт аралыг сонгох бололцоотой
  6. МТТ-11 явах эд анги

Зам арчилгаа, засварын МАЗ-БИС-310М-0 төхөөрөмжийн техникийн үзүүлэлт
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
АралМАЗ, КАМАЗ, МТТ-11 /2 тэнхлэгт чиргүүл/
1Чирэгч толгойМТЗ 1221, МАЗ 5551, КАМАЗ
2Бункер багтаамж4,8 куб.м
-бункер багтаамж 5-10 мм2,4 куб.м
-бункер багтаамж 10-15 мм2,4 куб.м
4ХөдөлгүүрДизель HATZ 2M41C
-хөдөлгүүрийн хүчин чадал26,9 квт, 36,6 морины хүч
7Гидромотор, гидравлик ажиллах төрөлМГП-315
-гидромоторын ажлын багтаамж314,8 куб.см
-гидромоторын давтамж/эргэлт210 эргэлт/мин
-гидромоторын зарцуулалт30 л/мин
8гидро системийн даралт16 МПа (163,2 кгс/кв.см)
9Гидро банкны багтаамж40 л
10Ажлын шингэнГидро тос, хөдөлгүүрийн тос МГЕ-468 (МГ-30У) ТУ 38.001347-83, М8В2 ГОСТ 8581-78
11Шнек/эргэлтийн хутгуур10 аас доошгүй эргэлт/мин
12Үлээгч компрессорЛитва улсын 2АF49M
-үлээгч компрессорын өгөх хэмжээбагадаа 8, ихэнхдээ 15 куб/м/мин
-үлээгч компрессорын ердийн даралт1.0 (11,0) атм
13Компрессор380 л/мин
14Ялтсан насосГерман улсын DL25
15Усны банк1000 л
16Битум, эмульсны банк1300 л
17Түлшний савны багтаамж125 л
18Ажиллах хүний тоо2
19Дээд хурд60 км/ц
20Жин /хоосон үеийн/3100 кг
Жин /дайрга, эмульс, ус зэрэг ачаатай/12000 кг
21Оврын хэмжээ
-урт4,095 м
-өргөн2,4 м
-өндөр2,15 м
Зам арчилгаа, засварын машины ажиллагааны талаарх видео бичлэгийг үзэж сонирхоорой.
Оборудование для ямочного ремонта дорог "Тайфун"

Processing video...