Т­­анилцуулга 


               "МБ Инжиниринг" ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн чанартай бараа бүтээгдэхүүн, машин техник, тоног төхөөрөмжүүдийг Монгол улсын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
Бидний эрхэм зорилго: Шалгарсан чанар, дэвшилтэт технологи, өрсөлдөхүйц үнээр харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөрт хүргэж, урт хугацааны тууштай хамтын ажиллагааг эрхэм болгоно.
Бидний зорилт:
  • Бид харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэгч байх
  • Бид харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг дэмжигч байх
  • Харилцагчдынхаа хөгжил дэвшлийн төлөө хамтрагч байх 

          "МБ Инжиниринг" ХХК нь Беларусь, ОХУ, БНСУ зэрэг улсын хөдөө аж ахуй, газар тариалан, ой, барилга, зам тээвэр, уул уурхайн салбарын машин, техник үйлдвэрлэгч 20 гаруй томоохон үйлдвэрүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч, дилер бөгөөд тэдгээр үйлдвэрүүдийн машин, техникийг Монгол улсын зах зээлд худалдан борлуулах, техникийн иж бүрэн засвар үйлчилгээ үзүүлэх, улмаар баталгаат сэлбэг хэрэгслийг ханган нийлүүлэх онцгой эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
           Бидний нийлүүлэж буй машин, техникүүд нь Монгол орны эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой, хөдөө аж ахуй, газар тариалан, зам, барилга, уул уурхайн салбарт олон жил хэрэглэгдэж ирсэн түүхтэй, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн учир хэрэглэгч, харилцагчдад байнга өндрөөр үнэлэгдэж, эрэлт ихтэй байдаг.
     Бид та бүхний хэрэгцээт машин, техникүүдийг зах зээлийн өрсөлдөхүйц үнэ, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр санал болгож байна.

Бидний үйл ажиллагаа:
  • Худалдаа- Харилцагчдын эрэлт хэрэгцээ, хүсэлт, шаардлагыг бүрэн хангасан ХАА-н машин техникийг захиалгаар ОХУ, Беларусь, БНСУ-ын 20 гаруй үйлдвэрээс шууд нийлүүлнэ.
  • Сэлбэг-Харилцагч үйлдвэрүүдийн бүх төрлийн оригиналь сэлбэгийг үйлдвэрээс нь шууд нийлүүлэх ба техник үйлчилгээнд шаардлагатай сэлбэгийн нөөцийг хангана.
  • Засвар-Үйлдвэрлэгчдийн баталгаат хугацааны болон борлуулалтын дараах засвар үйлчилгээг үйлдвэрийн мэргэжилтэн инженерүүдийн хамт эргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
  • Сургалт-Үйлдвэрийн сургалтын программд хамруулах, шинэ техник хүлээлгэн өгөхөөс өмнө сургалтанд хамруулж, заавар зөвлөгөө, гарын авлага олгоно.

          "МБ Инжиниринг" ХХК-ийн нийлүүлсэн ХАА-н машин, техникүүдийг Монгол орны 12 аймгийн 100 гаруй аж ахуйн нэгж ашиглаж байна. Манай компани нь байгуулагдсан цагаасаа хойш 2016 оны байдлаар "Беларус" трактор, тусгай зориулалтын универсал трактор, хөдөө аж ахуйн төрөл бүрийн дүүжин агрегатууд, үр тарианы комбайн, экскаватор, ойн техник, автобус гэх мэт 13 төрлийн 200 гаруй техник, тоног төхөөрөмжүүдийг Монголын зах зээлд нийлүүлээд байна.

"МБ Инжиниринг" ХХК-тай хамтран ажиллагч үйлдвэрүүд
Беларусь улсын
  • "Минский Автомобильный Завод (МАЗ)"
  • "Гомсельмаш"
  • "Дорэлектромаш"
  • "Мозырский Машиностроительный Завод"
  • "Бобруйсксельмаш"
  • "Бобруйскагромаш"
  • "Бобруйский завод тракторных деталей и агрегатов"
  • "Ремком"

ОХУ-ын
  • "ДСТ-Урал"
  • "Агро"
  • "Алтайские машиностроителные заводы"
  • Механический завод "Калачинский"
  • "Омскагротехсервис"

БНСУ-ын
  • "Тонг Янг Мүльсан" /Tong Yang Moolsan Co.,Ltd
  • "Дэү Тракс" /Daewoo trucks Co.,Ltd/

БНХАУ-ын
  • "Дунгфэн Тракс" /Dongfeng Trucks/
  • "Ютонг" /Yutong/
  • "Лишиде"/Lishide/
  • "Шэньхэ Авто Групп" /Shenhe Auto Group/
  • "Chengli Special Automtive"
"МБ Инжиниринг" ХХК-ийн нийлүүлсэн ХАА-ын машин, техникүүдийг Монгол орны 15 аймгийн
100 гаруй аж ахуйн нэгж ашиглаж байна.